P2010-04-24 - "Том толгой лам нар"-2010 аян буюу Татварын дарамт
Манийг төрөхөөс өмнө До Яам буюу АРД ТҮМНИЙ дунд НОГООН МАЛГАЙТАН гэгдэх хэсэг хүмүүс ӨНГӨЦХӨН нэртэй ТОМ АЯНыг нарийн ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙГӨӨР явуулжээ. Энэ нь юу гэвэл ТОМ ТОЛГОЙ ЛАМ нарыг баривчлах. Энэ ТОМ ТОЛГОЙ гэдэг үг өнгөцхөн харахад томчуулыг нь яриад ДУНД болон бага толгой нарт хамааралгүй мэт боловч яг үндсэндээ лам нарыг ТОМ, ДУНД, бага гэлтгүй хоморголон устгах ажиллагаа байсан юм байх. ТОМ, ДУНД, бага гурваас ТОМЫГ нь эхлээд устгана биз дээ. ТОМ нь байхгүй болохоор ДУНД, бага хоёр л үлдэнэ. ДУНД бага хоёрыг зэрэгцүүлээд харахад ДУНД толгой гэгдэх хэсэг нь одоо ТОМ ТОЛГОЙ болж харагдах нь зүй ёс. Тэгэхээр дараагийн үе шат бол шинээр тодорхойлогдсон ШИНЭ ТОМ толгойг баривчилна гэж байгаа. Тэгэхээр Бага толгой ганцаараа үлдэнэ дээ. Бага толгой ч гэсэн байхгүй юмтай харьцуулахад ТОМ ТОЛГОЙ болох нь гарцаагүй. Ингээд л ЭЭЛЖИТ аян үргэлжилнэ. Энэ бол ӨНГӨЦХӨН НЭРийн дор явагдсан ГҮН ГҮНЗГИЙ утга агуулгатай хоморголон устгах төлөвлөгөө байсан юм гэнэ. Харин өнөөдөр яагаад 2010 аян болчхов оо? Мэдээж өнөөдрийн нийгэмд хэн нэгэн бүлгийг хоморголон устгах төлөвлөгөө бол байж боломгүй асуудал, бөөн ШУУГИАН болно. Харин хэсэг бүлэг этгээдийг ЭДИЙН ЗАСГИЙН ХАРААТ болгох нь цэвэрхэн хийж чадвал маш том боломж. Өнөөдрийн хувьд ТОМ ТОЛГОЙ ажиллагаа нь мэдээж ТЭРБУМТАНГУУД өөрсдийнхөө эсрэг үйл ажиллагаа явуулахгүй. ТЭРБУМТАНгуудын зүгээс харахад БАРАГ Л ДУНДАЖ амьдралтай АРД ТҮМНИЙ дийлэнх хэсэг нь ТЭДний бай болох ТОМ ТОЛГОЙТНУУД болж байна. Би зүгээр л ДУНДАЖ амьдралтай иргэд гэж бичиж чадахгүй нь. Учир нь АРД ТҮМЭН нь ЯДУУЧУУД, БУСАД нь ТЭРБУМТАН гэсэн хоёрхон хэсэгт л хуваагдаад байна. Гэхдээ бас ч шууд муугаар бодож чадахгүй, ГУЙЛГА гуйж, АРХИА ууж, гэр оронгүй амьдарч байгаа хэсэг ард түмнээ ядуучууд гээд, тэднээс арай дээгүүрх ДИЙЛЭНХ АРД ТҮМНЭЭ БАРАГ Л ДУНДАЖ АМЬДРАЛТАЙ гэж бичиж байна. Өнөөдрийн ДИЙЛЭНХ АРД ТҮМНИЙ маань ерөнхий дүр зураг бол өрхийн нэг гишүүн нь ГАДААДАД ШАР МАХТАЙГАА ХАТАЖ, ХАТСАН МАХАА ХАР ХӨЛСӨӨРӨӨ ДЭВТЭЭН байж ХЭДЭН ХАЛТАР ВАЛЮТ олж ар гэрээ тэжээж байгаа. /...МОНГОЛ УЛС экспортлох бараа олдохгүй байгаа болохоор гадаадад АЖИЛЛАХ ХҮЧ ЭКСПОРТЛОЖ, ард үлдсэн эхнэр хүүхнүүдээ яаж хоосон орхих вэ гээд ажиллах хүч нэрээр улсаасаа ХЭДЭН ХАЛТАР ВАЛЮТ ЗЭЭЛЭЭД ӨВӨРТӨЛЧИХСӨН ЭР СҮВТЭН ИМПОРТЛОХ болсон... Энэ талаар дараа нь нартай өдөр бичнэ ээ/ Тэд нар бас ЦЭЦЭГ ТҮҮН гэрээ тохижуулж, Хямдрал хүлээн голоо цохин, хямдрал болохоор зодолдохоос наагуур юм бол байж ар гэрийнхэндээ хувцас хунар, эд хөрөнгө олж явуулдаг нь хэн бүхэнд тодорхой. ГЭТЭЛ... ...Хэдхэн хоногийн өмнө ХОЁР САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ гарсан гэж байна аа. Тэр ТУШААЛААР бол импортоор орж ирж байгаа бараа болгон ГААЛИЙН ТАТВАР ТӨЛӨХийг ТУШААЖ байгаа юм гэнэ. Та ӨМСӨЖ БАЙСАН ХУУЧИН ХУВЦАСАНДАА Ч ХҮРТЭЛ ГААЛИЙН ТАТВАР ТӨЛӨХИЙГ ТУШААЖ байгаа юм байх. Хамгийн багадаа ХУУЧИН ХУВЦАСНЫ 1 КИЛОГРАММ тутамд 1,5 доллар төл гэнэ. Энэ бол ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР оруулж ирж байгаа КОМИССЫН ХУВЦАС биш шүү, ТАНЫ байнга өмсөж байсан болон МОНГОЛДОО ЭРГЭЖ ИРЭЭД ӨМСӨХ ХУВЦАСны талаар ярьж байна. За тэгээд бараан дотор тань шинэ бараа байвал тэр нь бас арай илүү татвартай гэж байгаа. Ер нь л шинэ бараа байвал НАЙРАА байхгүй /.. ялангуяа ЦАХИЛГААН БАРАА../ 15 хувийн татвар авах юм гэнэ. ХЯМДРАЛААР авсан ҮНИЙНХЭЭ ЗӨРҮҮГ улсын төсөвт төл гэж байгаа юм байх аа. /...Миний бичиж байгаа энэ явдал бол хэн нэгний ам дамжсан яриа бус, өчигдөр буюу 2010 оны 04 сарын 20-ны өдөр Төмөр замын Улаанбаатар Өртөөний зүүн урд байрлах ТУУШИН ХХК-ий чингэлэг буулгадаг газарт гаалийн үүдийг өдөржин сахиад бараагаа авч чадаагүй над өөрт тохиолдсон явдал юм шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ecustoms.mn хуудаснаас олж мэдээрэй гэж байцаагч бидэнд хэлсэн боловч харьж ирээд оройжингоо хайгаад ч олж чадсангүй. Ер нь Төрийн цахим хуудаснууд мэдээлэл нь ихэнхдээ хуучин байдаг болохоор тус болох нь бага байдаг юм шиг ээ.../Энэ бодлого нь яг ямар шалтгаанаар ингэх болсныг одоогоор тайлбар хийгдээгүй байгаа. Сангийн Яамны Сайд С. Баярцогт нар өөрсдөө хэзээ мэдэгдэл хийх юм? Ард түмний өмнө тайлбар хийж чадахгүй байгаа болохоор ямар ч байсан АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ТӨРӨӨС ЯВУУЛЖ БУЙ БОДЛОГО биш бололтой. Эхний ээлжинд АРАЙ ДӨНГҮҮР, БОЛОМЖТОЙ хэсэг АРД ИРГЭДЭЭСЭЭ гаалийн ТАТВАР нэртэйгээр өөрсдийн ШАМШИГДУУЛСАН ТӨСВИЙН АЛДАГДЛАА нөхөх гэж байгаа юм уу? Эсвэл эхний ээлжинд АМЛАСАН 70,000 төгрөгийнхөө ТӨСВИЙГ гаалийн ТАТВАР нэртэйгээр БҮРДҮҮЛЭХ гээд байгаа юм уу? САНГИЙН ЯАМНЫ САЙД С. Баярцогт гуай-д: Та гуай ХАРИЙН хэдэн луйварчинд хадаг барих нь холгүй байж, ТОЛГОЙН хэдэн ордуудыг ТОЛГОЙ мэдэн өгсөн чинь багадаад Арай гэж амьдралаа залгуулж яваа АРД ТҮМНЭЭСЭЭ ТАТВАРЫН дарамтаар мөнгө хурааж ТӨСВӨӨ зузаатгахаа боль АРД ТҮМНИЙ ТУСЫН ТУЛД ажиллаж чадахгүй бол ГАЙ болсноос ЗАЙ бол
|
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |

